тест 10-р анги
Молекул ба Химийн холбоо
1. NH3 – аммиакийн молекул үүсэх бүдүүвчийг зургаар илэрхийлэн үзүүлнэ үү.
2. Бидний өдөр тутам хэрэглэдэг хоолны давсны чанарын ба тооны найрлагыг тодорхойлж, атомуудын тоон харьцааг тооцож ол.
3. Амьсгалаар болон шаталтын дүнд үүсдэг нүүрсхүчлийн хий – СО2, түлшний дутуу шаталтаар үүсдэг угаарын хий – СО хоёрын чанарын ба тооны найрлагыг харьцуулж ижил ба ялгаатай талыг тогтооно уу.
4. Ёотонг бүрдүүлэгч сахарын молекул нь нүүрстөрөгчийн 12 атом, устөрөгчийн 22 атом, хүчилтөрөгчийн 11 атомаас тогтдог бол сахарын молекулын химийн томъёог бичнэ үү.
5. Хүний хоол хүнсний үндсэн найрлага нь уураг, өөх тос, нүүрс-ус юм. Хамгийн өргөн тархсан нүүрс-ус бол глюкоз. Глюкозын химийн томъёог цэ – 6, ааш – 12, оо – 6 гэж уншдаг бол түүний молекул томъёог бичиж атомуудын тоон харьцааг тогтоо.
6. Угаарын хий нь агаарыг бохирдуулагч хортой хий. Цусны гемоглобинтой нэгдэж хүчилтөрөгчийн зөөвөрлөлтийг саатуулж, эд эс хүчилтөрөгчөөр дутагдан тархины үйл ажиллагааны идэвхийг бууруулдаг. Угаарын хийн молекулд нүүрстөрөгч ба хүчилтөрөгчийн атомын тоон харьцаа нь 1:1 бол молекул томъёог бичиж, томъёоны дуудлагаар нь уншина уу.
Илгээх | 35 хүн уншсан | Бичсэн: Tsendmaa4753
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл (0) | :
Шинэ нийтлэлүүд
тест 10-р анги
Молекул ба Химийн холбоо 1. NH3 – аммиакийн молекул үүсэх...








